True

Кордарон 200мг №30 - шахмал

  • Хэлбэр

19'140.0000 ₮ 19'140.0000 ₮ 19140.0 MNT

17'400.0000 ₮

Энэ зохимж байхгүй байна.

Сагсанд нэмэх

Худалдааны нөхцөл, журам
30-day money-back guarantee
Shipping: 2-3 Business Days

Зүрхний хэм алдагдлын эсрэг үйлдэлтэй. Калийн урсгалыг хориглосноор зүрхний эсүүдийн үйлийн потенциалын 3-аар үеийг уртасгадаг (Vaughan Williams-ийн ангиллаар III бүлэгт ордог). Зүрхний хэмнэлийн давтамжийг бууруулж, синусын зангилааны автоматизмыг багасгадаг. Зүрхний альфа болон бета адрен мэдрэг рецепторуудад хориг үүсгэнэ. Синоатриаль бүс болон тосгуур, AV зангилаанд сэрэл дамжилтын хурдыг удаашруулна. Ховдлын доторхи дамжуулалтанд нөлөөлдөггүй. Тосгуур, ховдол, AV зангилааны рефрактер үеийг уртасгаж, ховдол тосгуурын булчингийн сэрэмтгий чанарыг бууруулдаг. Ховдол тосгуурын зангилааны нэмэгдэл сэрэл дамжилтын хурдыг удаашруулж, рефрактер үеийг уртасгадаг. Ишемийн эсрэг үйлдэл: Захын судасны эсэргүүцэл болон зүрхний хэмнэлийн давтамжийг бага зэрэг бууруулснаар зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хэрэгцээг багасгадаг. Зүрхний альфа болон бета рецепторуудад хориг үүсгэнэ. Зүрхний булчингийн артерийн гилгэр булчинд шууд үйлчилж титэм судасны цусан хангамжийг сайжруулдаг. Гол судасны даралт болон захын судасны эсэргүүцлийг багасгаснаар зүрхний цус шахалтын гаргалтыг дэмждэг. Бусад нөлөөлөл: Судсанд тарьсны дараа бета рецепторт хориг үүсгэх нөлөөний үр дүнд зүрхний булчингийн агшилт багасдаг. Тиреоид гормонуудын солилцоонд нөлөөлж, Т3 нь Т4 болон хувирахыг хориглож (тироксин-5-дейодиназыг хориглодог) зүрхний эс болон элэгний эсийн эдгээр гормонуудыг шингээх үйл ажиллагааг хориглосноор зүрхний эсэд үзүүлэх тиреиод гормонуудын идэвхижүүлэгч нөлөөг сулруулдаг. Эмчилгээг зогсоосноос хойш 9 сарын турш цусны ийлдсэнд тодорхойлогддог. Ууж хэргэлсэний дараа Кордарон нь удаан шимэгддэг (30-50%). Амиодарон нь голдуу өөхөн эд, элэг, уушиг, дэлүү, нүдний эвэрлэгт хуримтлагддаг. Ууж хэрэглэсний дараа биохүрэхүй нь 30- 80% хооронд хэлбэлздэг (дунджаар 50%). Хэрэглэснээс хойш 3-7 цагийн дараа цусан дахь концентраци нь дээд хэмжээндээ хүрдэг. Бэлдмэлийг хэрэглэснээс хойш ойролцоогоор 7 хоногийн дараагаас эмчилгээний үйлдэл нь ажиглагддаг. Кордароны хагас ялгаралтын хугацаа нь урт байдаг (20-100 хоног). Элгэнд задарна. Үндсэн метаболит нь - дезэтиламиодарон. Энэ нь үндсэн нэгдлийн зүрхний хэм алдагдлын эсрэг үйлдлийг ихэсгэж өгдөг. Кордароны нэг шахмал нь (200мг) 75 мг йод агуулдаг бөгөөд үүний 6 мг-нь чөлөөт йод хэлбэрээр чөлөөлөгддөг болох нь тогтоогдсон. Цөсөөр болон өтгөнөөр ялгардаг. Цусны уурагтай холбогдолт - 95% (62% нь альбуминтай, 33,5% нь беталипопротеинтай). Амиодарон нь болон түүний метаболитууд нь диализд ордоггүй. Кордароныг тарьж хэрэглэхэд түүний идэвхи нь 15 минутын дараа дээд хэмжээндээ хүрч ойролцоогоор 4 цагийн дараа арилдаг. Тарьсан Кордароны цусан дахь хэмжээ хурдан буурдаг боловч эдэд хуримтлагдсан байдаг. Дахин тариагүй бол аажмаар биеэс ялгардаг.

Specifications for Кордарон 200мг №30 - шахмал

Хэлбэр шахмал
This is a preview of the recently viewed products by the user.
Once the user has seen at least one product this snippet will be visible.

Recently viewed Products

To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.