Клотри-денк 100мг №6 - үтрээний лаа
Худалдааны нөхцөл, журам
30-day money-back guarantee
Shipping: 2-3 Business Days
Клотримазол нь үтрээнд хийх буюу хэсэг газар хэрэглэхэд зориулсан өргөн хүрээний үйлдэлтэй мөөгөнцрийн эсрэг бэлдмэл. Хөгцний мөөгөнцөр ба дерматофитийн эсрэг нөлөөлөхөөс гадна мөн зарим грамм эерэг бактери (ялангуяа стафилококк), трихомонас-ын эсрэг тус тус идэвхтэй үйлчилнэ. Хэдийгээр клотримазол тэжээлт орчинд олон мөөгөнцрийн эсрэг нөлөөлдөг боловч эмнэлзүйн судалгаагаар системийн үйлдэл үзүүлж чаддаггүй. Клотримазол болон бусад имидазолын уламжлалын эмүүд мөөгөнцрийн эсийн мембраны липидийг саатуулж өөрчилснөөр мөөгөнцрийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Мөөгөнцрийн эсийн мембраны эргостеролын нийлэгжлийг дарангуйлснаар мөөгөнцрийн өсөлт үржлийг саатуулах үйлдэл нь илрэх ба харин өндөр тунгаар хэрэглэхэд дээрх механизм дээр нэмээд стеролын нийлэгжилтэй холбоогүйгээр мөөгөнцрийн эсийн ханыг гэмтээдэг.Клотримазолын үтрээний шахмалыг үтрээнд хийж хэрэглэхэд үтрээний шингэн дэх эмийн концентраци харилцан адилгүй байна.Үтрээний шахмал дахь сүүний хүчил нь рН-ийг багасгаснаар эмийн бодисын үтрээнд үйлчлэх чадварыг нэмэгдүүлэх ба дараа нь эмийн бодисын усанд уусах чадварыг мөн ихэсгэнэ.
Specifications for Клотри-денк 100мг №6 - үтрээний лаа
Хэлбэр | үтрээний лаа |
Once the user has seen at least one product this snippet will be visible.
Recently viewed Products
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.