True

Джес 3мг/0.02мг №28 - шахмал

  • Хэлбэр

43'890.0000 ₮ 43'890.0000 ₮ 43890.0 MNT

39'900.0000 ₮

Энэ зохимж байхгүй байна.

Сагсанд нэмэх

Худалдааны нөхцөл, журам
30-day money-back guarantee
Shipping: 2-3 Business Days

Джес нь минералокортикоид ба андрогены эсрэг үйлдэлтэй жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл. Нийлмэл найрлагатай ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийн жирэмслэлтээс хамгаалах үйлдэл нь олон хүчин зүйлтэй харилцан үйлчилснээр нөхцөлдөх бөгөөд тэдгээрээс хамгийн чухал нь өндгөн эс гадагшлах явцыг дарангуйлах болон умайн хүзүүний шүүрлийн шинж чанарыг өөрчлөх явдал юм. Үүний дүнд эр бэлгийн эсийн нэвтрэх явц багасдаг. Бэлдмэлийг зөв хэрэглэх үед Перля-ын индекс (жилийн хугацаанд 100 хүнээс жирэмсэн болсон эмэгтэйн тоо) 1-с бага байдаг. Харин шахмалыг хэрэглэлгүй өнгөрөөх буюу буруу хэрэглэвэл уг индекс өсөж болно. Ууж хэрэглэдэг нийлмэл найрлагатай жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл хэрэглэж байгаа эмэгтэйн биений юмны мөчлөг илүү тогтвортой болох бөгөөд харин ховор тохиолдолд биений юм өвдөлттэй ирэх ба гарах цусны хэмжээ багасаж цус багадалт үүсэх эрсдэл буурна. Үүнээс гадна тархвар судлалын судалгаагаар ууж хэрэглэдэг нийлмэл найрлагатай жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл хэрэглэж байгаа үед өндгөвч болон умайн салст бүрхүүлийн (эндометр) хавдар үүсэх эрсдэл багасдаг болох нь тогтоогджээ. Джесийн найрлага дахь дроспиренон нь минералокортикоид дааврын эсрэг үйлдэл үзүүлнэ. Тэрээр эстрогений шингэн хуримтлуулсантай холбоотойгоор илрэх хавагнах болон биеийн жин ихсэлтээс сэргийлж бэлдмэлийн зохимжийг сайжруулна. Дроспиренон нь биений юмны өмнөх хам шинжид эерэг нөлөө үзүүлдэг. Джес нь сэтгэц хөдлөлийн илэрхий өөрчлөлт, хөхний булчирхай томорч хөндүүрлэх, толгой өвдөх, булчин ба үе мөч өвдөх, биеийн жин ихсэх, биений юмны мөчлөгтэй холбоотой бусад шинж илрэх зэрэг хүнд явцтай биений юмны өмнөх хам шинжийн үед үр дүнтэй. АНУ-д хүнд явцтай биений юмны өмнөх хам шинжийг биений юмны өмнөх сэтгэлээр унах хам шинж гэж тэмдэглэдэг. Түүнчлэн дроспиренон нь андроген дааврын эсрэг нөлөөлж батгаших, арьс ба үс тослог болох шинжийг багасгана. Энэ үйлдэл нь бие махбодоос ялгардаг прогестероны үйлдэлтэй төстэй. Дроспиренон нь андроген, эстроген, глюкокортикоид, глюкокортикоидын эсрэг үйлдэл тус тус үзүүлдэггүй. Эдгээр бүх минералокортикоид ба андрогены эсрэг хавсарсан үйлдэл нь дроспиренон нь биохими ба фармакологийн шинжээрээ прогестеронтой адил байдагтай холбоотой. Дроспиреноныг этинилэстрадиолтой нэгтгэснээр их нягттай липопротеиныг ихэсгэн липидийн солилцоонд эерэг нөлөө үзүүлнэ.

Specifications for Джес 3мг/0.02мг №28 - шахмал

Хэлбэр шахмал
This is a preview of the recently viewed products by the user.
Once the user has seen at least one product this snippet will be visible.

Recently viewed Products

To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.