True

Дикломол СР №100

  • Хэлбэр

25'000.0000 ₮ 25'000.0000 ₮ 25000.0 MNT

22'727.2727 ₮

Энэ зохимж байхгүй байна.

Сагсанд нэмэх

Худалдааны нөхцөл, журам
30-day money-back guarantee
Shipping: 2-3 Business Days

Дикломол 100 шахмал нь стеройд бус үрэвслийн эсрэг үйлдэлтэй эм диклофенак натрийг агуулсан. Эм судлалын судалгаагаар Диклофенак нь үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах болон халуун бууруулах үйлдэлтэй болох нь батлагдсан. Стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг нөлөөт бусад эмүүдийн адилаар түүний үйдлийн механизм нь простогландины нийлэгжилтийг саатуулснаар үрэвслийн эсрэг үйлдэлтэй бөгөөд энэ нь мөн үрэвслийн хамааралт өвдөлтийг намдаах үйлдэлд нь хамааралтай болно. Диклофенакийн өвдөлт намдаах үйлдэл нь наркоз үүсгэх нөлөөгүй байдаг онцлогтой. Ревматизмийн гаралтай эмгэгүүдийн үед Дикломол үрэвслийн эсрэг болон өвдөлт намдаах үйлдэл нь тайван үед өвдөх, хөдөлгөөний үед өвдөх, өглөөний хөшинг болон үений хавдалт зэрэг шинж тэмдгийг намдаах эмнэл зүйн таатай үйлдэл үзүүлэхийн зэрэгцээ хөдөлгөөний үйл ажиллагааг мөн сайжруулна. **Фармакокинетик: **Диклофенак натри нь ууж хэрэглэсний дараа сайтар шимэгдэн 2-3 цагийн дараа сийвэнд хамгийн өндөр түвшиндээ хүрдэг. Түүнийг өлөн үед уухад хоол идэх үед болон дараа хэрэглэснээс илүү хурдан шимэгдэнэ. Сийвэнгийн концентраци нь хэрэглэсэн тунгийн хэмжээтэй шугаман хамааралтай байдаг. Гэхдээ үений шингэнд сийвэн дэх хэмжээнээсээ илүү өндөр концентрациар хадгалагдана. Диклофенакийн дийлэнх хэсэг нь элгэнд хувирах бөгөөд хэрэглэсэн тунгийн 30% орчим нь шимэгдэлтийн үеийн анхдагч хувиралд өртдөг байна. Тунгийн ойролцоогоор 65% орчим нь шээсээр, харин 35% орчим нь цөсөөр ялгарна. Диклофенакийн сийвэнгийн концентраци нь 2 шаттай буурах бөгөөд төгсгөлийн хагас элиминацийн хугацаа ойролцоогоор цаг байна. Гэхдээ үений шингэний хагас элиминацийн хугацаа нь цусны сийвэнгээсээ ойролцоогоор 3 дахин удаан байна. Давтан хэрэглэхэд фармакокинетикийн шинж чанар нь өөрчлөгдөхгүй хэвээр үлддэг. Заагдсан тун хоорондын зайтай хэрэглэхэд биед хуримтлал үүсдэггүй болох нь нотлогдсон. Эмийн шингэлт хувиралт ялгаралт нь наснаас хамаарсан ялгаагүй байдаг нь тогтоогджээ. Уурагтай 99%-иас илүү хэмжээгээр холбогдоно.

Specifications for Дикломол СР №100

Хэлбэр шахмал
This is a preview of the recently viewed products by the user.
Once the user has seen at least one product this snippet will be visible.

Recently viewed Products

To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.