True

Кардура 4мг №30 - шахмал

  • Хэлбэр

63'500.0000 ₮ 63'500.0000 ₮ 63500.0 MNT

57'727.2727 ₮

Энэ зохимж байхгүй байна.

Сагсанд нэмэх

Худалдааны нөхцөл, журам
30-day money-back guarantee
Shipping: 2-3 Business Days

**Фармакодинамик: **Түрүү булчирхайн хоргүй явцтай гиперплази: Түрүү булчирхайн хоргүй явцтай гиперплазийн шинж тэмдэг бүхий өвчтөнд доксазозиныг хэрэглэхэд шээсний ялгаралт эрс сайжирч, өвчний шинж тэмдгүүд түргэн багасна. Бэлдмэлийн энэхүү үйлдэл нь түрүү булчирхайн их бие, бүрхүүл, давсагны хүзүүвчинд байрлах альфа1 адренорецепторт сонгомлоор хориг үүсгэсэнтэй холбоотой. Доксазозин нь 1А альфа-1 адренорецепторыг идэвхтэй хориглох бөгөөд уг альфа-1 адренорецептор нь түрүү булчирхайд байрлах бүх альфа-1 адренорецепторуудын ойролцоогоор 70%-ийг эзэлдэг. Үүгээр түрүү булчирхайн хоргүй явцтай гиперплази өвчтэй хүнд эмийн бэлдмэл хэрхэн үйлчилдэг нь тайлбарлагдана. Доксазозиныг удаан хугацаагаар (48 сар хүртэл) хэрэглэхэд эмчилгээний үр дүнтэй бөгөөд аюулгүй болох нь батлагдсан. Артерийн даралт ихсэх өвчин: Доксазозиныг артерийн даралт ихсэх өвчтэй хүнд хэрэглэхэд захын судасны эсэргүүцлийг багасгах замаар артерийн даралтыг маш сайн бууруулдаг. Энэ үйлдэл нь судасны хананд байрлах альфа-1 аденорецепторт хориг үүсгэдэгтэй холбоотой. Бэлдмэлийг хоногт 1 удаа хэрэглэхэд эмнэлзүйн ач холбогдол бүхий даралт бууруулах үйлдэл 24 цагийн турш үргэлжилнэ. Артерийн даралт аажим буурах бөгөөд бэлдмэлийг ууж хэрэглэснээс хойш 2-6 цагийн дараа эмийн үйлчилгээ дээд хэмжээндээ хүрдэг. Доксазозины эмчилгээний үед артерийн даралт ихсэх өвчтэй хүний даралт өвчтөний хэвтээ ба босоо байрлалын аль алинд адил байна. Доксазозиныг удаан хугацаагаар хэрэглэхэд эмийн дасал үүсдэггүй нь сонгмол бус үйлдэлтэй альфа-1 адренорецепторыг хориглогч бэлдмэлүүдээс ялгагдах гол онцлог болно. Доксазозины барих эмчигээний үед цусан дахь рениний идэвх нэмэгдэх болон зүрхний цохилт олшрох шинж тэр болгон ажиглагддаггүй. Доксазозин нь цусан дахь липидийн солилцоонд эерэг нөлөө үзүүлэх бөгөөд нийт холестерин ба өндөр нягтралтай липопротеодын харьцааг эрс ихэсгэж, нийт триглицерид ба холестерины агууламжийг илэрхий багасгадаг. Иймээс доксазозин нь дээрх үзүүлэлтүүдэд эерэг нөлөө үзүүлдэггүй шээс хөөх эм ба ветта адренорецепторыг хориглогч эмүүдээс давуу талтай. Артерийн даралт ихсэх ба липидийн солилцоо нь зүрхний бахтай холбоотой болох нь тогтоогдсон бөгөөд доксазозиныг хэрэглэн артерийн даралт ба липидийн солилцоог хэвийн болгосноор зүрхний бах өвчин үүсэх эрсдлийг багасгадаг. Доксазозины эмчилгээний үед зүрхний зүүн ховдлын томрол багасах, цусны тромбоцитын бөөгнөрөмтгий чанар дарангуйлагдах, эдийн плазминогены идэвхжүүлэгчийн идэвхжил ихэсдэг болох нь ажиглагдсан. Үүнээс гадна доксазозин нь глюзоз тэсвэрлэх чадварын өөрчлөлттэй өвчтөний инсулинд мэдрэг байдлыг нэмэгдүүлдэг болох нь тогтоогдсон байна. Доксазозин нь бодисын солилцооны гаж нөлөөгүй бөгөөд түүнийг гуурсан хоолойн багтраа, чихрийн шижин, зүрхний зүүн ховдлын дутагдал, тулай өвчтэй хүмүүст хэрэглэж болно. In vitro судалгаагаар доксазозины 6 ба 7- гидроксиметаболит нь 5 микромоль концентрациараа антиоксидант үйлдэлтэй болох нь тогтоогдсон. Эмнэл зүйн хяналтын судалгаагаар артерийн даралт ихсэх өвчтэй хүмүүсийг доксазозиноор эмчлэхэд эр бэлэг эрхтний хөвчрөл сайжирсан байна. Үүнээс гадна доксазозин хэрэглэж байгаа өвчтөнд эр бэлэг эрхтэний хөвчрөх чадвар нь дахин өөрчлөгдсөн тохиолдол бусад артерийн даралт бууруулах эм хэрэглэж байгаа өвчтөнөөс цөөн байсан байна. ** ** Шимэгдэлт: Доксазозиныг ууж хэрэглэхэд хоол боловсруулах замаар бүрэн шимэгдэх ба ууснаас хойш 2 цагийн дараа цусан дахь концентраци нь дээд хэмжээндээ хүрнэ. Хувирал ба ялгаралт: Цусны сийвэнгээс 2 үе шаттай ялгарах ба хагас ялгарлын төгсгөлийн хугацаа нь 1 удаа хэрэглэхэд 22 цаг байна. Бэлдмэл нь химийн хувиралд маш идэвхтэй орох бөгөөд 5%-аас бага хэсэг нь өөрчлөгдөөгүй хэлбэрээр гадагшилна. Фармакокинетикийн судалгаагаар настай хүмүүс ба бөөрний архаг дутагдалтай хүмүүсийн доксазозины фармакокинетик нь ийм өвчтэй болон бөөрний үйл ажиллагаа нь хэвийн залуу хүнийхээс ялгаагүй болох нь тогтоогдсон. Доксазозиныг элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй хүмүүст хэрэглэх ба элэгний метаболизмыг өөрчлөх чадвартай эмийн (циметидин) үйлчлэлийн талаар мэдээлэл бага байдаг. Эмнэл зүйн судалгаагаар элэгний үйл ажиллагааны бага зэргийн өөрчлөлттэй 12 хүнд доксазозиныг 1 удаа хэрэглэхэд зураглалд концентрацийн муруйн доорх талбай (AUC) 43% ихэсч, клиренс нь 40% буурсан байна. Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд дозсазозиныг элгэнд бүрэн химийн хувиралд ордог бусад эмүүдийн нэгэн адилаар болгоомжтой хэрэглэнэ. Доксазозины ойролцоогоор 98% нь цусны уурагтай холбогддог. Доксазозин нь О-метилгүйжих ба гидроксилжих замаар метаболизмд эхэлж орно.

Specifications for Кардура 4мг №30 - шахмал

Хэлбэр шахмал
This is a preview of the recently viewed products by the user.
Once the user has seen at least one product this snippet will be visible.

Recently viewed Products

To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.