True

Далацин 150мг №16 - капсул

  • Хэлбэр

20'790.0000 ₮ 20'790.0000 ₮ 20790.0 MNT

18'900.0000 ₮

Энэ зохимж байхгүй байна.

Сагсанд нэмэх

Худалдааны нөхцөл, журам
30-day money-back guarantee
Shipping: 2-3 Business Days

**Фармакологийн шинж:** Клиндамицин нь линкомицины 7-(R)-гидроксил бүлэг 7-(S) хлороор солигдож үүссэн хагас синтетик антибиотик болох линкозамид юм. Энэ нь аэроб грам(+) бичил организм болон өргөн хүрээний анаэроб бактерит харьцангуй идэвхтэй үйлчилнэ. Мөн клиндамицинд тэсвэртэй Enterobacter бүхий грам(-) аэроб бактерит үйлчилдэг. Линкозамид нь макролид (эритромицин)-тэй нэгэн адил бактерийн рибосомын 50S субъедиництэй холбогддог бөгөөд уургийн нийлэгжилтийг эхний үе шатанд нь дарангуйлдаг. Микроорганизмын мэдрэг чанар болон эмийн концентрациас шалтгаалаад (ихэнхдээ) бактериостатик, (өндөр тунгаар) бактерцид үйлчлэлийг үзүүлдэг. In vitro- орчинд клиндамицинд дараах микроорганизмууд мэдрэг байдаг: 1.Грам(+) аэроб коккууд: - Staphylococcus aureus - Staphylococcus epidermidis (пенициллиназа ялгаруулдаг ба ялгаруулдаггүй омгууд) In vitro орчинд эритромицинд тэсвэртэй зарим нэг стафилококкын омгууд клиндамицинд тэсвэртэй байдаг нь тогтоогдсон. - Streptococcus spp (Streptococcus faecalis-аас бусад) - Pneumococcus spp. 2\. Анаэробны грам (-) бациллууд: - Bacteroides spp. (B.fragilis, B.disiens, B. bivius, B. melaninogenicus бүлгийг оролцуулан) - Fusobacterium spp. 3\. Анаэробны грам (+) бациллууд, спор үүсгэдэггүйг оролцуулан: - Propionibacterium spp. - Eubacterium spp. - Actinomyces spp. 4\. Грам (+) анаэроб болон микроаэрофиль коккууд: - Peptococcus spp. - Peptostreptococcus spp. - Microaerophilic Streptococcus spp. - Clostridia spp. Клостридий нь клиндамицинд тэсвэрт чанараар бусад анаэробууд илүү байдаг. Clostridium perfringens нь клиндамицинд мэдрэг байдаг, гэхдээ бусад хэлбэрүүд. жишээлбэл: C.sporogenes болон C.tertium нь клиндамицины үйлдэлд тэсвэртэй байх учраас бактерийн мэдрэг чанарыг үзэх сорилыг явуулах шаардлагатай. 5\. Янз бүрийн организмууд: Chlamydia trachomatis, Toxoplasma gondii, Plasmodium falciparum, Pneumocystis carinii, Gardnerella vaginalis, Mobiluncus mulieris, Mobiluncus curtisii, Mycoplasma hominis. Дараах микроорганизмууд нь клиндамицинд тэсвэртэй байдаг: Грам (-) аэроб бациллууд Streptococcus faecalis Nocardia spp Neisseria meningititis Метициллинд тэсвэртэй Staphylococcus aureus-ын омгууд, Haemophilus influenza -н омгууд Линкомицин болон клиндамицины хооронд солбисон тэсвэрт чанар байдаг. **Фармакокинетик:** **Шимэгдэлт**: 600мг клиндамицин фосфатыг булчинд тарьсны дараа 1-3 цаг болоод цусны сийвэнгийн дотор хамгийн дээд тун (9мкг/мл)-даа хүрдэг. 300мг-г 10 минутын туршид, 600мг-г 20 минутын туршид венийн судсанд тарихад хамгийн дээд тундаа (7мкг/мл, 10мкг/мл) тариаг хийгээд дуусахад л хүрсэн байдаг. Хүснэгтэд клиндамицин болон клиндамицин фосфатыг хэрэглэсний дараа цусны сийвэн дэх дундаж дээд тунг харуулав. Клиндамицин фосфатыг том хүнд 8-12 цагийн зайтай, хүүхдэд 6-8 цагийн байнга тарилгын хэлбэрээр хэрэглэх нь цусны сийвэн дэх клиндамицинд мэдрэг микроорганизмыг дарангуйлахад хүрэлцээтэй бага концентрациас илүү их концентрацийг хангаж байдаг. Хүний биемахбодид 3 дах тунг оруулсны дараа байнга тогтмол түвшинд хүрдэг. Насанд хүрэгчдийн тун (Тэнцвэртэй концентраци өгсний дараа ) Клиндамицин (мкг/мл) Клиндамицин фосфат (мкг/мл) 8 цагийн зайтай 10 минутын туршид 300мг-ийг судсанд хийнэ. 7 15 8 цагийн зайтай 20 минутын турш 600 мг-ийг судсанд хийнэ. 10 23 12 цагийн зайтай 30 минутын турш 900мг-ийг судсанд хийнэ. 11 29 12 цагийн зайтай 45 минутын турш 1200мг-ийг судсанд хийнэ. 14 49 8 цагийн зайтай 300мг-ийг булчинд хийнэ. 6 3 12 цагийн зайтай 600мг-ийг булчинд хийнэ. 9 3 Хүүхдийн тун ( анхны тун ) ( 1 ) Клиндамицин (мкг/мл) Клиндамицин фосфат (мкг/мл) Судсанд 1 цагийн турш биеийн жинд тооцон 5-7 мг/кг-р хийнэ. 10 Булчинд биеийн жинд тооцон 3-6 мг/кг-р хийнэ. 4 Булчинд биеийн жинд тооцон 5-7 мг/кг-р хийнэ. 8 Халдварын эсрэг эмчилгээнд хэрэглэж буй өвчтөнүүдийн хувьд. Хэрэглэж буй клиндамицин эмийн тун болон сийвэн дэх түүний концентраци хоёрын хооронд шугаман хамаарал байдаг. Ердийн тунгаар хэрэглэсний дараа 6 цагаас багагүй хугацааны туршид мэдрэг микроорганизмд дарангуйлах үйлчлэл үзүүлэх хамгийн бага тунгаас их буюу хэтэрсэн концентраци цусны ийлдэст үүссэн байдаг. **Тархалт**: Организмд нийт оруулсан тунгийн 40-90% нь уурагтай холбогддог. Клиндамицин нь биеийн эд, эдийн шингэн ( ихэнх )-д амархан нэвтэрч чаддаг. Ясны эдийн доторх клиндамицины концентраци нь цусны сийвэн дэх түүний концентрацийг ойролцоогоор 40%-ийг бүрдүүлдэг байхад хөхний сүүн дэх бэлдмэлийн концентраци нь цусны сийвэн дэх түүний концентрацийн 50-100%-ийг бүрдүүлнэ. Үений шингэн дэх концентраци нь 50%, цэрэн дэх концентраци нь 30-70%, гялтангийн шингэн дэх концентраци нь 50%, ургийн цусан дахь концентраци нь 40%, идээ доторх концентраци нь 30%, плеврийн шингэн дэх концентраци нь 50-90%-ийг тус тус бүрдүүлдэг. Клиндамицин нь гэмтээгүй тархи - цусны хоригийг нэвтэрдэггүй (тархины бүрхүүлийн үрэвслийн үед нэвчих чадвар нилээд ихэсдэг). Метаболизм (бодисын солилцоо): Клиндамицин нь бараг тэр чигтээ элгэн дотор бодисын солилцооны урвалд орж, N-деметил, сульфоксидын идэвхитэй метаболитууд, түүнчлэн идэвхигүй метаболитуудыг үүсгэдэг. **Ялгаралт**: Насанд хүрэгсдэд Клиндамицины хагас задралын хугацаа нь ойролцоогоор 2-4 цаг байх ба элэг бөөрний хүнд дутагдлын үед 3-5 цагаар уртасдаг. Хүний нас Клиндамицины фармококинетикт нөлөөлдөггүй. Бэлдмэлийн 10% нь бөөрөөр өөрчлөгдөөгүй хэлбэрээрээ ялгардаг бол баасаар 3,6% нь ялгардаг. Үлдсэн хувь нь идэвхигүй метаболит хэлбэрээр цөс болон өтгөнөөр гадагшилдаг. Клиндамицин гемодиализ болон перитонеаль диализын тусламжтайгаар ялгардаггүй.

Specifications for Далацин 150мг №16 - капсул

Хэлбэр капсул
This is a preview of the recently viewed products by the user.
Once the user has seen at least one product this snippet will be visible.

Recently viewed Products

To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.