True

Конкор 10мг №30 - шахмал

  • Хэлбэр

19'910.0000 ₮ 19'910.0000 ₮ 19910.0 MNT

18'100.0000 ₮

Энэ зохимж байхгүй байна.

Сагсанд нэмэх

Худалдааны нөхцөл, журам
30-day money-back guarantee
Shipping: 2-3 Business Days

Дүрслэл:Цагаан өнгийн, зүрх хэлбэрийн 2 тал уруугаа гүдгэр, 2 талдаа хэрчлээс бүхий нимгэн бүрхүүлтэй шахмал. **Эмийн эмчилгээний бүлэг:**Сонгомол үйлдэлтэй бета-1 адреноблокатор. **Фармакокинетик:**Бисопролол хоол боловсруулах замаар бараг бүрэн (90%) шимэгдэнэ. Системийн өмнөх метаболизмд бага буюу ойролцоогооор 10% ордог учир бэлдмэлийг ууж хэрэглэсний дараа биохүрэхүй нь дунджаар 90% байна. Хоол хүнсний зүйл нь бэлдмэлийн биохүрэхүйг багасгадаггүй. Бисопрололын фармакокинетик нь шугаман шинжтэй бөгөөд түүний цусны сийвэн дэх концентраци нь 5-20мг хэрэглэсэн тунтай шууд хамааралтай байна. Бэлдмэлийн цусан дахь концентраци түүнийг хэрэглэснээс хойш 2-3 цагийн дараа дээд хэмжээндээ хүрдэг. Бисопролол бие махбодод сайн тархана. Тархалтын эзлэхүүн нь 3.5л/кг. Цусны сийвэнгийн уурагтай ойролцоогоор 30% холбогдоно. Бэлдмэл цаашдаа коньюгацид оролгүйгээр исэлдэлтийн замаар метаболизмд орно. Бүх метаболит нь хүчтэй туйлт шинжтэй бөгөөд бөөрөөр ялгарна. Цусны сийвэн болон шээсэнд илрэх үндсэн метаболит нь эмийн үйлдэлгүй байна. In vitro орчинд хүний элэгний микросомд хийсэн туршилтаар бисопролол нь эхлээд CYP3A4 изоферментийн оролцоотой (ойролцоогоор 95%) метаболизмд орох ба CYP2D6 нь бага үүрэгтэй болохыг тогтоосон. Бисопрололын клиренс нь өөрчлөгдөөгүй хэлбэрээр бөөрөөр ялгарах (ойролцоогоор 50%) болон элгэнд метаболит (цаашдаа бөөрөөр ялгарна) үүсгэн исэлдэх (ойролцоогоор 50%) хоёроор тодорхойлогдоно.Бисопрололын ерөнхий клиренс 15л/цаг. Хагас ялгарлын хугацаа нь 10-12 цаг. Фармакодинамик:Конкор Кор бэлдмэлийн үйлчлэгч бодис сонгомол үйлдэлтэй бета-1 адреноблокатор бисопролол нь симпатомиметик болон эмнэлзүйн ач холбогдол бүхий мембран бэхжүүлэх үйлдэлгүй байдаг. Бэлдмэл гуурсан хоолой ба судасны гөлгөр булчингийн бета-2 адренорецептор, бодисын солилцооны зохицуулгад оролцдог бета-2 адренорецептортой төст чанар маш багатай байдаг. Иймээс бисопролол нь амьсгалын зам ба бета-2 адренорецептороор дамжуулагддаг бодисын солилцоонд нөлөөлдөггүй. Бета-1 адренорецепторт сонгомлоор үйлчлэх бэлдмэлийн нөлөө нь эмчилгээний тунгаар хэрэглэж байгаа үед илэрнэ.

Specifications for Конкор 10мг №30 - шахмал

Хэлбэр шахмал
This is a preview of the recently viewed products by the user.
Once the user has seen at least one product this snippet will be visible.

Recently viewed Products

To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.