True

Гамалате B6 80мл №1

  • Хэлбэр

23'870.0000 ₮ 23'870.0000 ₮ 23870.0 MNT

21'700.0000 ₮

Энэ зохимж байхгүй байна.

Сагсанд нэмэх

Худалдааны нөхцөл, журам
30-day money-back guarantee
Shipping: 2-3 Business Days

**Эмийн эмчилгээний бүлэг:** Сэтгэцийн чадвар идэвхжүүлэх (психостимилирующий) болон ноотроп бэлдмэл. **Фармакодинамик:** Гамалат В6 нь тархины эд эсийн бүрэлдэхүүнд ордог байгалийн гаралтай g-аминомасляны хүчил, g-амино-b-оксимасляны хүчил, витамин В6 (пиридоксин гидрохлорид), глутамат магни гидробромид (МГГ) зэрэг нийлмэл идэвхтэй бодисуудыг агуулна. Бэлдмэл нь тархины үйл ажиллагааг сайжруулах, мэдрэлийн системийг зохицуулах (нейрорегулирующее действие) үйлдэл үзүүлэхээс гадна хөнгөн тайвшруулах болон тархины тонус зохицуулна (церебротонический эффект). Глутаманы хүчил карбоксилгүй болсноор тархинд g-аминомасляны хүчил (ГАМК) үүснэ. Энэ урвал нь глутаминдекарбоксилаза (ГДК) фермент болон коэнзим-витамин В6 түргэтгэнэ. Үүний үр дүнд g-амино-b-оксимасляны хүчил(ГАБОМ) үүснэ. Холинергетик механизмаар ГАБОМ таталтын эсрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна ой тогтоолт болон сурах чадварыг сайжруулна. Үүнээс гадна коэнзим В6 оролцотойгоор ГАМК-a-кетоглутарат-трансаминаза (ГАМК-Т)ферментыг түргэтгэснээр ГАМК нь трансаминийн (трансаминирования) механизмаар өмнөх байдалдаа хувирах чадвартай (глутамины хүчил). Эдгээр трансаминийн механизмаар ГАМК нь тархины хүчилтөрөгчөөр хангагдах явцыг сайжруулна.ГАМК®глутамины хүчил®аспарагины хүчил, энэ нь тархинд цикл Кребсд хэрэглэгдэх бодис үүсгэнэ.Иймээс глутаминдекарбоксилаза болон ГАМК-Т ферментын балансаас мэдрэлийн төв системийн ГАМК-ын түвшин хамаарна.Үндсэн саатуулагч нейромедиатор болох ГАМК-ын түвшин багаснаар тархины үйл ажиллагаа алдагдаж саатуулагчын хомсдол илэрнэ. Гамалат В6 хэрэглэхэд ГАМК-ын гаднаас мэдрэлийн системд оруулснаар ГАМК-ын өндөр түвшин нь дараах үр дүн үзүүлнэ:-нейротрансмиттерийн үйл ажиллагаа хангаж сэрэлийн процессийг дарангуйлна.-тархинд глюкозын тээвэрлэлт болон хэрэглээнд оролцоно-эсийн амьсгал болон оксидатив фосфорижилтонд (фосфорилирование)-зарим амин хүчил (лейцин, аланин, фенилаланин) нэгдэж уураг болоход оролцоно-тархинд протеины нийлэгжилтийн зохицуулалтанд оролцоно. МГГ нь бүтцэндээ глутамины хүчил болон хелат хэлбэрийн магний бромны нэгдэл агуулна. Сүүлийн дурьдсан нэгдэлийн тусламжтайгаар МГГ нь L-глутаматын хэсэгчилсэн (парциаль) агонист үйлдэл үзүүлснээр сэрэл багасуулах ба зөөлөн тайвшруулах үр дүн үзүүлнэ. Шууд саатуулах (ингибирующее) үйлдэлтэй, гаж нөлөөний өндөр түвшинтэй тул транквилизаторууд (бензодиазепам, барбитурат) шинж чанаргүй МГГ-ээс ялгаатай. Судалгаагаар МГГ таталтын эсрэг идэвхтэй, нойрны хямрал, нейровегетатив өөрчлөлт болон хүүхдийн зан үйлдлийн хямралд эерэг үр дүн үзүүлсэн байна.МГГ тайвшруулах үйлдэл нь анхаарал болон төвлөрөлтийг багасуулаагүй байна. **Фармакокинетик:** Гамалат В6 найрлагандаа 4 бүрэлдэхүүнтэй, 3 нь физиологийн бүтээгдэхүүн (ГАМК, ГАБОБ болон витамин В6). Энэ тохиолдолд сонгодог фармакокинетикийн судалгааг гадна болон дотор бүтээгдэхүүнийг тоогоор тодорхойлоход төвөгтэй тул явуулах боломжгүй. Радиологийн ачаалал их байх тул тэмдэглэгдсэн радио идэвхт бүтээгдэхүүн ашиглаж ийм тооны бэлдмэлийн бүрэлдэхүүнийг шинжлэх мөн боломжгүй.

Specifications for Гамалате B6 80мл №1

Хэлбэр сироп
This is a preview of the recently viewed products by the user.
Once the user has seen at least one product this snippet will be visible.

Recently viewed Products

To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.