True

Ко-Диован 80мг+12.5мг №14 - бүрхүүлтэй шахмал

  • Хэлбэр

15'070.0000 ₮ 15'070.0000 ₮ 15070.0 MNT

13'700.0000 ₮

Энэ зохимж байхгүй байна.

Сагсанд нэмэх

Худалдааны нөхцөл, журам
30-day money-back guarantee
Shipping: 2-3 Business Days

Ангиотензин II-ын рецепторуудын антагонистууд ба шээс хөөх бэлдмэл (диуретикууд). **Фармакодинамик буюу эмийн үйлчлэл зүй: **Ренин-ангиотензин-альдостероны системийн идэвхитэй гормон нь ангиотензин II бөгөөд ангиотензин I-ээс ангиотензин-хувирагагч ферментийн оролцоотойгоор үүсдэг. Ангиотензин II нь эдүүдийн эсийн мембрануудад байрлах өвөрмөц рецепторуудтай холбогддог. Тэрээр физиологийн үр шимийн өргөн хүрээтэй, тэр дундаа цусны даралтыг тогтворжуулахад шууд ба шууд бусаар оролцдог. Хүчтэй судас нарийсгах бодис болох ангиотензин II нь вазопрессорын шууд үйлчлэлийг бий болгодог. Үүнээс гадна, тэрээр натрийг саатуулдаг ба альдостероны секрецийг идэвхжүүлдэг. Валсартан нь дотуур хэрэглэхэд зориулагдсан ангиотензин II-ын рецепторуудын идэвхтэй ба өвөрмөц антагонистууд буюу эсэргүүцэгчид юм. Тэрээр ангиотензин II-ын үйлчлэлийг хариуцдаг АТ1 хэмээх дэд типын рецепторуудад сонгон үйлчилдэг. АТ1 - рецепторуудыг валсартанаар хорисноос үүдсэн ангиотензин II-ын нэмэгдсэн түвшин нь АТ2 чөлөөт рецепторуудыг идэвхжүүлж болдог ба энэ нь АТ1 - рецепторуудын үр нөлөөг тэнцвэржүүлдэг. Валсартан нь АТ1 рецепторуудад агонистын ямар нэгэн хэсэгчилсэн идэвхижил байхгүй бөгөөд АТ2 -рецепторуудтай харьцуулахад АТ1-рецептортой уг гарал хамаагүй их (ойролцоогоор 20000 дахин) төстэй байна. Валсартан нь ангиотензин I-ийг ангиотензин II-т хувиргаж, брадикиныг эвддэг кининаз II хэмээх нэртэй ангиотензин-хувиргагч ферментийг ч мөн дарангуйлдаггүй. Брадикининаар нөхцөлдсөн ямар ч гаж нөлөө ажиглагдаагүй.

Specifications for Ко-Диован 80мг+12.5мг №14 - бүрхүүлтэй шахмал

Хэлбэр бүрхүүлтэй шахмал
This is a preview of the recently viewed products by the user.
Once the user has seen at least one product this snippet will be visible.

Recently viewed Products

To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.