Кардионат 100 мг/мл 5мл №10 - Тарилгын уусмал
Худалдааны нөхцөл, журам
30-day money-back guarantee
Shipping: 2-3 Business Days
* Зүрх судасны системд нөлөөлөх бусад эмийн бүлэгт хамаардаг, бодисын солилцоонд нөлөөлдөг цусан хангамжийн дутагдлын эсрэг бэлдмэл * Бэлдмэлийн үйлчлэгч бодис мельдоний дигидрат нь (цаашид мельдоний) бие махбодын энергийн солилцоонд эерэг нөлөө үзүүлэхээс гадна төв мэдрэлийн системийг дунд зэрэг идэвхжүүлнэ * Эдийн хүчилтөрөгчийн дутагдлын үед хүчилтөрөгчийн хангамж болон эсийн хэрэглээ хоорондын энергийн тэнцвэрийг эргэж сэргээх ба энергийн үүсэлтэнд хүчилтөрөгчийг багаар шаарддаг тэдгээр бодисын солилцоог идэвжүүлнэ * Мельдоний нь цусны судсыг өргөсгөж бие махбодын эдийн цусан хангамжийг сайжруулдаг. * Хүчилтөрөгчийн дутагдлын үед зүрх хамгаалах үйлдэл үзүүлнэ * Зүрхний бахын хөдлөлийн (цээжээр өвдөх) давтамжийг багасгах ба зүрхний дутагдлын үед зүрхний булчингийн агшилтыг сайжруулан биеийн хүчний ачаалалд бие махбодын тэсвэрлэх чанарыг нэмэгдүүлснээр биеийн хүчний идэвхийг ихэсгэнэ * Цочмог болон архаг явцтай тархины судасны цус хомсролын эмгэгийн үед тархины цусны урсгалын тархалтыг цус хомсдож буй хэсэгт тохируулда * ТМС-ийн үйл ажиллагаанд идэвхүүлэх нөлөө үзүүлдэг. Бэлдмэлийг хэрэглэсний дүнд ой тогтоолт, анхаарал төвлөрүүлэлт, хөдөлгөөний зохицуулга тус тус сайжирдаг Бэлдмэлийг дараах эмгэгийн үед хэрэглэнэ * Тогтвортой зүрхний бах, зүрхний архаг дутагдал (NYHA үйл ажиллагааны ангиллаар I-III зэрэг), цусан хангамж дутагдлын зүрхний булчингийн эмгэг, зүрхний булчингийн шигдээсийн эргэн сэргэх үе зэрэг зүрх судасны өвчний бүрдэл эмчилгээ * Цочмог болон архаг явцтай тархины судасны цус хомсролын эмгэгийн бүрдэл эмчилгээ, тархины гэмтэл ба тархины цусны эргэлтийн эмгэгийн дараах эргэн сэргэлтийн үеийн бүрдэл эмчилгээ
Specifications for Кардионат 100 мг/мл 5мл №10 - Тарилгын уусмал
Хэлбэр | тарилгын уусмал |
Once the user has seen at least one product this snippet will be visible.
Recently viewed Products
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.