True

Ко-Диротон 20мг/12.5мг №30 - шахмал

  • Хэлбэр

35'200.0000 ₮ 35'200.0000 ₮ 35200.0 MNT

32'000.0000 ₮

Энэ зохимж байхгүй байна.

Сагсанд нэмэх

Худалдааны нөхцөл, журам
30-day money-back guarantee
Shipping: 2-3 Business Days

Цусны даралт бууруулах үйлдэлтэй нийлмэл найрлагатай бэлдмэл (ангиотензин хувиргагч ферментийн ингибитор + диуретик). **Фармакодинамик:** Даралт бууруулах болон шээс хөөх үйлдэлтэй цусны даралтыг багасгах нийлмэл найрлагатай бэлдмэл. Лизиноприл нь АХФ-ийн ингибитор бөгөөд ангиотензин I-ээс ангиотензин II үүсэхийг багасгаснаар шууд альдостероны хэмжээг бууруулдаг. Зэрэгцээд судас өргөсгөгч брадикинины задралыг багасган, простагландины нийлэгжилтийг ихэсгэдэг. Үүний үр дүнд захын судасны эсэргүүцэл, цусны даралт, зүрхний өмнөх ачаалал болон уушгины хялгасан судасны даралтыг багасган зүрхний минутын эзэлхүүнийг ихэсгэх замаар зүрхний архаг дутагдалтай өвчтөний биеийн хүчний ачаалал даах чадварыг нэмэгдүүлдэг. Ихэвчлэн венийн судаснаас илүү артерийн судсыг өргөсгөдөг. Энэ нь эдийн ренин-ангиотензины тогтолцоонд нөлөөлсөнтэй холбож тайлбарладаг. Бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэхэд миокардын илэрхий томролт болон судасны ханын гилгэр булчингийн чангарлыг багасгадаг. Миокардийн ишемитэй голомтын цусан хангамжийг сайжруулдаг. АХФ-ийн ингибитор нь зүрхний архаг дутагдалтай өвчтөний амьдрах хугацааг уртасгаж, зүрхний шигдээсээр өвчилсөн өвчтөний (эмнэлзүйд зүрхний дутагдлын шинж тэмдэг илрээгүй) зүрхний зүүн ховдлын үйл ажиллагааны хямралын даамжралыг удаашруулдаг. Анхны эмчилгээний тунг хэрэглэснээс хойш цусны даралт цагийн дараа буурч 6 цагийн дараа бүрэн үйлдлээ үзүүлж үйлдлийн үргэлжлэх хугацаа тунгаас хамаарч ойролцоогоор 24 цаг үргэлжилдэг. Үйлдлийн үргэлжлэх хугацаа эмийн тунгаас хамаарна. Эмчилгээний эхний үйлдэл нэг цагийн дараа илэрч 6-7 цагийн дараа дээд хэмжээндээ хүрнэ. Цусны даралт ихсэх эмгэгийн үед бэлдмэлийн эмчилгээний үр дүн эхний өдөрт илэрч, тогтвортой үйлдэл нь 1-2 сар үргэлжилнэ. Эмийг огцом зогсооход "эм зогсоосны дараах" хам шинж үзүүлдэггүй, өөрөөр хэлбэл цусны даралт эргээд огцом ихсэхгүй. Лизиноприл нь цусны даралтыг бууруулахын зэрэгцээ бөөрний түүдгэнцрийн аппаратын гемодинамик болон гистологийн өөрчлөлтийг хэвийн болгосноор альбуминурийг багасгадаг. Гипергликемитэй өвчтөний судасны гэмтсэн эндотелийг нөхөн сэргээдэг. Чихрийн шижинтэй өвчтөнд цусанд агуулагдах сахарын хэмжээ хэлбэлзээгүй бөгөөд гипогликемийн дахилтын давтамж ажиглагдаагүй болно. Гидрохлоротиазидтиазидийн диуретик, бөөрний сувганцрын төгсгөлийн хэсэгт натри, хлор, кали, магнийн ион болон усны эргэн шимэгдэлтийг дарангуйлах замаар шээс хөөх үйлдэл үзүүлдэгээс гадна кальци болон шээсний хүчлийг бие махбодид барина. Артериолыг өргөсгөх замаар даралт бууруулах үйлдэл үзүүлдэг. Хэвийн даралттай хүмүүст даралт бууруулах үйлдэл үзүүлдэггүй. Бэлдмэлийг ууж хэрэглэснээс хойш нэг цагийн дараа үйлдэл нь илэрч 4 цагийн дараа дээд хэмжээнд хүрч 6-12цаг үргэлжилдэг. Цусны даралт бууруулах үйлдэл нь 3-4 хоногийн дараа илэрдэг боловч зохимжтой эмчилгээний үр дүн илэртэл 3-4 долоо хоног шаардана. Лизиноприл болон гидрохлоротиазидыг хамт хэрэглэхэд даралт бууруулах үйлдэл нь хүчжин нэмэгддэг. **Фармакокинетик:** Лизиноприл дотуур ууж хэрэглэснээс 7 цагийн дараа цусанд агуулагдах түвшрүүлэг нь дээд хэмжээндээ хүрнэ. Цусны уурагтай бага холбогдоно. Лизиноприлын шимэгдэлт 6-60%-ийн хооронд хэлбэлзэл бол, дундаж шимэгдэлт нь 25% байна. Хоол хүнс лизиноприлын шимэгдэлтэнд нөлөөлөхгүй. Эмийн урьдал бодис үүсгэдэггүй учир өөрчлөлтгүй хэлбэрээр цусны ерөнхий эргэлтэнд орж бие махбодид хувирахгүйгээр бөөрөөр дамжин өөрчлөлтгүй хэлбэрээр шээстэй хамт гадагшилна. Олон удаа давтан хэрэглэхэд хагас ялгаралтын хугацаа 12 цаг. Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлтийн үед лизиноприлийн ялгаралт удааширдаг. Түүдгэнцрийн фильтраци 30мл/мин-аас бага тохиолдолд эмнэлзүйн хувьд ач холбогдолтой. Хижээл настанд цусанд агуулагдах эмийн хэмжээ болон зураглал концентрацийн муруй доорх талбайн үзүүлэлт залуу өвчтөнийхтэй харьцуулахад 2 дахин өндөр байдаг. Лизиноприл нь гемодиализийн аргаар бие махбодиос гадагш ялгарна. Эмийн багахан хэсэг нь цус тархины хоригийг нэвтэрдэг. Гидрохлоротиазид хувиралд ордоггүй ч бие махбодиос богино хугацаанд гадагшилдаг. Хагас ялгаралтын хугацаа 5,6-14,8 цаг үргэлжилдэг. Дотуур ууж хэрэглэсэн бэлдмэлийн 61% нь 24 цагийн дотор өөрчлөлтгүй хэлбэрээр гадагш ялгардаг. Гидрохлоротиазид нь ихсийн хоригийг нэвтэрдэг бол цус тархины хоригийг нэвтэрдэггүй.

Specifications for Ко-Диротон 20мг/12.5мг №30 - шахмал

Хэлбэр шахмал
This is a preview of the recently viewed products by the user.
Once the user has seen at least one product this snippet will be visible.

Recently viewed Products

To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.