True

Диован 160мг №14 - шахмал

  • Хэлбэр

17'600.0000 ₮ 17'600.0000 ₮ 17600.0 MNT

16'000.0000 ₮

Энэ зохимж байхгүй байна.

Сагсанд нэмэх

Худалдааны нөхцөл, журам
30-day money-back guarantee
Shipping: 2-3 Business Days

Ангиотензин II-ын рецепторыг хориглогч бэлдмэл. **Фармакодинамик:** Диован (валсартан) нь ангиотензин II рецепторыг өвөрмөцөөр хориглогч, ууж хэрэглэдэг, хүчтэй үйлдэлтэй бэлдмэл. Тэрээр ангиотензин II-ын тодорхой үйлдлийг нөхцөлдүүлдэг АТ1 рецепторт сонгомлоор үйлчилнэ. Валсартан АТ1 рецепторыг хориглосны дараа цусны сийвэн дэх ангиотензин II-ын хэмжээ ихсэж хориглогдоогүй байгаа АТ2 рецепторыг идэвхжүүлснээр АТ1 рецепторт үйлчлэх үйлдэлд сөргөөр нөлөөлнө.Валсартан нь АТ1 рецепторт ямар нэгэн заримдаг агонист үйлдэл үзүүлдэггүй ба АТ1 рецептортой АТ 2 рецептороос хэд дахин (ойролцоогоор 20000 дахин) илүү адил шинжтэй байдаг.Валсартан нь ангиотензин I-с ангиотензин II үүсгэдэг ба брадикининыг задалдаг ангиотензин хувиргагч ферментийг (кининаза II) дарангуйлдаггүй.Артерийн даралт ихсэх эмгэгтэй өвчтөнд бэлдмэлийг хэрэглэхэд судасны цохилтонд нөлөөлөхгүйгээр цусны даралтыг багасгана.Валсартаныг ууж хэрэглэхэд даралт бууруулах үйлдэл нь 2 цагийн дотор эхэлж 4-6 цагийн дотор дээд хэмжээндээ хүрэх бөгөөд 24 цаг үргэлжилнэ. Эмчилгээний дээд нөлөө нь эмчилгээг эхэлснээс хойш 2-4 долоо хоногийн дотор илрэх ба удаан хугацааны эмчилгээний үед ажиглагдана. Гидрохлортиазидтай хамт хэрэглэвэл цусны даралт бууруулах үйлдэл нь нэмэгдэнэ.Диованы эмчилгээг зогсоох үед үгүйдлийн хам шинж үүсдэггүй. Даралт ихсэх эмгэгтэй өвчтөнд бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэх үед нийт холестерины хэмжээ, шээсний хүчил, өлөн үеийн цусан дахь триглицерид, глюкозын хэмжээнд илэрхий нөлөөлдөггүй.Бэлдмэлийг хэрэглэснээр зүрхний дутагдлын улмаас эмнэлэгт хэвтэх давтамж багасан зүрхний дутагдлын явц удаашрах ба NYHA ангиллын үе шат сайжирч шахах цусны хэмжээ ихсэн зүрхний дутагдлын шинж болон илрэл, амьдралын чанар плацебо бүлэгтэй харьцуулахад сайжирна. VALIANT судалгаагаар валсартан нь каптоприлтэй адилаар зүрхний булчингийн шигдээсийн дараах нас барах бүх шалтгааныг бууруулна. Түүнчлэн зүрхний шигдээсийн дахилт, зүрхний дутагдлын улмаас эмнэлэгт хэвтэх давтамж, зүрхний судасны эмгэгийн улмаас үүсэх нас баралт зэргийг тус тус бууруулна.Валсартан нь зүрхний цочмог шигдээсийн дараах үхэлд хүргэх эрсдэл бүхий зүрх судасны эмгэгийн эхний илрэлийн хугацаа зэрэг үзүүлэлтэнд эерэг нөлөө үзүүлнэ. **Фармакокинетик: **Бэлдмэлийг ууж хэрэглэхэд түргэн шимэгдэх боловч шимэгдэлтийн зэрэг нь өргөн хүрээгээр хэлбэлзэнэ. Туйлын биохүрэхүй дунджаар 23% байна. Валсартан нь шугаман кинетиктэй (альфа хагас ялгарлын хугацаа нь 1 цаг ба бета хагас ялгарлын хугацаа нь ойролцоогоор 9 цаг) судлагдсан тунгийн хүрээнд валсартаны фармакокинетик нь шугаман шинжтэй байна. Бэлдмэлийг давтан хэрэглэх үед кинетик нь өөрчлөгдөхгүй бөгөөд хоногт 1 удаа хэрэглэхэд бага зэрэг хуримтлагддаг. Эрэгтэй ба эмэгтэй өвчтөний цусан дахь концентраци нь ижил байна.Валсартан нь сийвэнгийн уураг, ялангуяа альбуминтэй сайн (94-97%) холбогдоно. Тархалтын эзлэхүүний тэнцвэрт байдал бага буюу ойролцоогоор 17л. Сийвэнгийн клиренс нь элэгний цусны урсгалтай (ойролцоогоор 30л/цаг) харьцуулахад харьцангуй удаан (ойролцоогоор 2л/цаг). Бэлдмэлийн шимэгдсэн тунгийн 70% нь өтгөнтэй, 30% нь шээстэй үндсэндээ өөрчлөгдөөгүй хэлбэрээр ялгарна.Бэлдмэлийг хооллох үед хэрэглэхэд валсартаны зураглалд концентрацийн муруйн доод талбай (AUC) 48%-р багасах боловч хэрэглэснээс хойш 8 цагийн дараа валсартаны цусны сийвэн дэх концентраци өлөн болон хооллосон бүлгийн аль алинд адил байна. Валсартаны зураглалд концентрацийн муруйн доод талбай (AUC) ингэж буурах үед түүний эмчилгээний үр нөлөө эмнэл зүйн ач холбогдол болохуйцаар өөрчлөгддөггүй. Иймээс бэлдмэлийг хоолноос хамаарахгүйгээр хэрэглэнэ.Зүрхний дутагдалтай өвчтөний валсартан бэлдмэлийн цусан дахь концентраци нь дээд хэмжээндээ хүрэх хугацаа ба хагас ялгарлын хугацаа нь эрүүл хүмүүсийнхтэй адил байдаг. AUC ба Сmах нь эмнэлзүйн тунгийн хүрээнд (40-160мг-р хоногт 2 удаа) хэрэглэж байгаа үед тунг ихэсгэх үед тунгаас хамаарч шугаман шинжтэй нэмэгддэг. Хуримтлагдах хүчин зүйлийн дундаж нь ойролцоогоор 1,7.Ууж хэрэглэсний дараах валсартаны клиренс нь ойролцоогоор 4,5л/цаг. Зүрхний дутагдалтай өвчтөний нас нь бэлдмэлийн клиренс-д нөлөөлөхгүй. **Тусгай бүлэг өвчтөний фармакокинетик: **Настангууд: Зарим настай өвчтөнд валсартаны системийн үйлдэл залуучуудыг бодвол илүү илэрдэг боловч энэ нь ямар нэгэн эмнэлзүйн ач холбогдолгүй байдаг.Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт: Валсартаны системийн үйлдэл болон бөөрний үйл ажиллагааны хооронд харилцан уялдаа байдаггүй. Иймээс бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд бэлдмэлийн тунг зохицуулах шаардлагагүй. Диализ-д байгаа өвчтөнд судлагдаагүй. Валсартан цусны сийвэнгийн уурагтай сайн холбогддог учир гемодиализаар ялгардаг эсэх нь эргэлзээтэй.Элэгний үйл ажиллагааны өөрчлөлт: Валсартаны шимэгдсэн тунгийн 70% нь өөрчлөгдөөгүй хэлбэрээр цөстэй ялгардаг. Бэлдмэл эрчимтэй метаболизмд ордоггүй учир түүний системийн үйлдэл нь элэгний үйл ажиллагааны өөрчлөлтөөс хамаарахгүй. Цөс зогсонгишилгүй ба цөсний бус шалтгаантай элэгний дутагдлын үед валсартаны тунг зохицуулах шаардлагагүй. Цөсний бөглөрөл буюу цөсний шалтгаант элэгний хатууралтай өвчтөнд валсартаны зураглалд концентрацийн муруйн доод талбай ойролцоогоор 2 дахин нэмэгддэг.

Specifications for Диован 160мг №14 - шахмал

Хэлбэр шахмал
This is a preview of the recently viewed products by the user.
Once the user has seen at least one product this snippet will be visible.

Recently viewed Products

To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.