True

Катафаст 50мг №21

  • Хэлбэр

13'500.0000 ₮ 13'500.0000 ₮ 13500.0 MNT

12'272.7273 ₮

Энэ зохимж байхгүй байна.

Сагсанд нэмэх

Худалдааны нөхцөл, журам
30-day money-back guarantee
Shipping: 2-3 Business Days

Стероид бус үрэвслийн эсрэг, хэрэхийн эсрэг бэлдмэл.Фармакологийн шинж:Катафаст нь халуун бууруулах, өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг үйлдэлтэй стероид бус бүтэцтэй диклофенакын калийн давс агуулдаг. Катафастын үйлдэл түргэн эхэлдэг учир цочмог өвдөлт ба үрэвсэлт байдлын эмчилгээнд хэрэглэхэд тохиромжтой. Судалгаагаар тогтоогдсон үйлдлийн механизмын үндэс нь простагландины нийлэгжилтийг саатуулах юм. Простагландин нь өвдөлт, халууралт, үрэвсэл үүсэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.In vitro судалгаагаар диклофенакын калийн давс нь эмчилгээний концентрациараа мөгөөрсний эдийн протеогликаны нийлэгжилтийг дарангуйлдаггүй болох нь тогтоогдсон. **Фармакодинамик**: Катафаст нь дунд зэргийн болон хүчтэй өвдөлтийн үед өвдөлт намдаах илэрхий үйлдэл үзүүлдэг болох нь тогтоогдсон.Мэс ажилбарын дараа, гэмтлийн улмаас үүссэн үрэвсэлт эмгэгийн үед бэлдмэл хөдөлгөөний улмаас болон аяндаа илрэх өвдөлтийн аль алиныг түргэн намдааж шархны хаван ба үрэвслийн хавагналтыг багасгана.Эмнэлзүйн судалгаагаар диклофенакын калийн давс нь анхдагч биений юмны алдагдлын үед илрэх өвдөлтийг намдааж цус алдалтыг багасгадаг болохыг тогтоосон.Мигрений өвчин хөдлөлийн үед катафаст нь толгойн өвдөлтийг намдааж дагалдаж илрэх дотор муухайрах, бөөлжих шинж тэмдгийн илрэлийг багасгана. **Фармакокинетик**:Шимэгдэлт: Диклофенак бүрэн түргэн шимэгдэнэ. Үйлчлэгч бодисын шимэгдэлт бэлдмэлийг хэрэглэсний дараа шууд эхэлнэ. 50мг бүхий 1 уут бэлдмэлийг ууж хэрэглэснээс хойш 5-20 минутын дараа түүний цусан дахь концентраци дээд хэмжээндээ (5,5мкмоль/л) хүрнэ.Бэлдмэлийг хоолтой хамт хэрэглэх үед диклофенакын шимэгдэх бодисын хэмжээ өөрчлөгдөхгүй боловч шимэгдэлтийн эхлэл болон хурд нь бага зэрэг удааширдаг. Бэлдмэлийн шимэгдэлтийн зэрэг нь хэрэглэсэн тунтайгаа шугаман хамааралтай байна.Диклофенакын ойролцоогоор хагас нь элгээр эхэлж дайрахдаа метаболизмд ордог учир зураглалд концентрацийн муруйн доод талбай нь бэлдмэлийг ууж болон шулуун гэдсээр хэрэглэх үед адил тунгаар тарьж хэрэглэсэн үеийнхээс ойролцоогоор 2 дахин бага байна.Бэлдмэлийг давтан хэрэглэсний дараа фармакокинетикийн үзүүлэлт нь өөрчлөгдөхгүй. Йймээс тунгийн хоорондын зөвлөсөн зайг барьж чадвал хуримтлал ажиглагддаггүй.Тархалт: Диклофенакын 99,7% нь цусны сийвэнгийн уурагтай, 99,4% нь үндсэндээ альбуминтай холбогддог. Тархалтын эзлэхүүн нь 0,12-0,17л/кг. Диклофенак синоваль шингэнд нэвтрэх бөгөөд уг шингэн дэх түүний концентраци нь цусны сийвэн дэх концентрациас 2-4 цагийн хожуу дээд хэмжээндээ хүрдэг. Синоваль шингэнээс ялгарах хагас задралын хугацаа нь 3-6 цаг байна. Цусны сийвэн дэх концентраци нь дээд хэмжээндээ хүрснээс хойш 2 цагийн дараа үйлчлэгч бодисын концентраци синоваль шингэнд өндөр байх бөгөөд энэ байдал нь 12 цаг үргэлжилнэ.Диклофенак 1 хөхүүл эхийн хөхний сүүнд бага концентрациар (100мг/мл) тодорхойлогдсон байна. Нярайн хөхний сүүтэй хамт залгисан хэмжээ нь 0,03мг/кг/хоног тунтай адил байна.Метаболизм:Диклофенакын метаболизм өөрчлөгдөөгүй молекультай глюкуронжих замаар бага зэрэг явагдах ба 1 удаа буюу олон удаа гидроксилжих ба метоксилжих замаар үндсэн метаболизмд орж хэд хэдэн фенолын метаболит (3-гидрокси, 4-гидрокси, 5-гидрокси, 4,5-дигидрокси, 3-гидрокси-4-метоксидиклофенак) үүсгэх бөгөөд эдгээрийн ихэнх хэсэг нь глюкуроны хүчилтэй коньюгат үүсгэдэг. Эдгээр фенолын метаболитын 2 нь биологийн идэвхтэй боловч диклофенакаас илэрхий сул байна.Ялгаралт: Диклофенакын системийн клиренс 263±56мл/мин байна. Сийвэнгийн төгсгөлийн хагас ялгарлын хугацаа нь 1-2 цаг. 4 метаболитын (2 идэвхтэй метаболит хамаарагдана) сийвэнгийн хагас ялгарлын хугацаа богино буюу 1-3 цаг байна. Метаболитуудын нэг нь болох 3-гидрокси-4-метокси-диклофенакын сийвэнгийн хагас ялгарлын хугацаа нь удаан боловч энэ нь идэвхгүй метаболит юм. Хэрэглэсэн тунгийн ойролцоогоор 60% нь метаболит (ихэнх хэсэг нь глюкуроны коньюгат-д шилждэг) ба өөрчлөгдөөгүй үйлчлэгч бодисын глюкуроны хүчлийн коньюгат хэлбэрээр шээстэй ялгарна. Диклофенакын 1%-с бага хэсэг нь өөрчлөгдөөгүй хэлбэрээр гадагшилдаг. Хэрэглэсэн тунгийн үлдсэн хэсэг нь метаболит хэлбэрээр цөс болон өтгөнтэй ялгарна.Тусгай бүлэг өвчтөний фармакокинетик:Бэлдмэлийг ууж хэрэглэх үед түүний шимэгдэлт, метаболизм, ялгаралтын хувьд өвчтөний наснаас хамаарсан ялгаа ажиглагдаагүй.Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд бэлдмэлийг эмчилгээний тунгаар хэрэглэх үед өөрчлөгдөөгүй үйлчлэгч бодис хуримтлагдаагүй байна. Креатининий клиренс нь 10мл/мин-с бага өвчтөний гидрокси метаболитын цусны сийвэн дэх тэнцвэрт концентраци нь эрүүл хүнийхээс ойролцоогоор 4 дахин өндөр байдаг. Гэвч уг метаболит нь цөстэй ялгардаг. Элэгний архаг үрэвсэл ба ээнэгшилтэй элэгний хатууралтай өвчтөний диклофенакын фармакокинетик нь элэгний эмгэггүй өвчтөнийхтэй адил байдаг.

Specifications for Катафаст 50мг №21

Хэлбэр ууж хэрэглэх уусмал бэлтгэх нунтаг
This is a preview of the recently viewed products by the user.
Once the user has seen at least one product this snippet will be visible.

Recently viewed Products

To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.