True

Бидоп 5мг №28 - шахмал

  • Хэлбэр

14'630.0000 ₮ 14'630.0000 ₮ 14630.0 MNT

13'300.0000 ₮

Энэ зохимж байхгүй байна.

Сагсанд нэмэх

Худалдааны нөхцөл, журам
30-day money-back guarantee
Shipping: 2-3 Business Days

Сонгомол үйлдэлтэй бета 1 - адреноблокатор. **Фармакодинамик:** Ямар нэгэн симпатомиметик болон мембран бэхжүүлэх үйлдэлгүй, сонгомол үйлдэлтэй бета 1-адреноблокатор бүлгийн эм. Цусны ренины идэвхжилтийг бууруулах, миокардын хүчилтөрөгчийн хэрэгцээг багасгах, тайван болон ачааллын үед зүрхний цохилтын тоог цөөрүүлэх үйлдэл үзүүлдэг. Бидоп нь даралт бууруулах, антиангинал болон хэм алдалтын эсрэг үйлдэл үзүүлдэг. Бага тунгаар Бидоп нь зүрхний бета 1-адренорецепторыг хориглосноор аденозинтрифосфат (АТФ)-аас цагирагт аденозинмонофосфат (цАМФ) үүсэлтэнд нөлөөлж катехоламины идэвхжилтийг дарангуйлах, эсийн дотор кальцийн ионы оролтыг багасгах, сөрөг хроно-, дромо-, батмо- болон инотроп үйлдэл үзүүлэхээс гадна зүрхний дамжуулалт ба сэрэмтгий чанарыг дарангуйлдаг. Эмийн эмчилгээний тунг ихэсгэж хэрэглэхэд бета 2-адренорецепторыг хориглох үйлдэл үзүүлдэг. Бидопыг хэрэглэсний эхний 24 цагт захын судасны ерөнхий эсэргүүцэл ихсэж (альфа-адренорецепторын идэвх нь аажмаар сэргэж, харин бета 2-адренорецепторын идэвх дарангуйлагддаг), 1-3 хоногийн дотор буцаж хэвийн байдалдаа орж, бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэхэд захын судасны ерөнхий эсэргүүцэл буурдаг. Бидоп нь цусны минутын эзэлхүүн, захын судасны симпатик мэдрэлжүүлэлтийг багасгах, ренин - ангиотензины тогтолцооны идэвхжилтийг бууруулах, даралт буурсантай холбоотой хариу мэдрэг чанар сэргэх болон төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлөх замаар цусны даралт бууруулах үйлдэл үзүүлдэг. Даралт бууруулах үйлдэл нь бэлдмэлийг хэрэглэснээс хойш 2-5 хоног, тогтвортой даралт бууруулах үйлдэл нь 1-2 сарын дараа илэрдэг. Зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хэрэгцээг бууруулах, зүрхний цохилтын тоог цөөрүүлж, миокардын агших чадварыг багасгах, диастолыг уртасгах болон миокардын перфузийг ихэсгэх замаар антиангинал үйлдэл үзүүлдэг. Ялангуяа архаг зүрхний дутагдалтай өвчтөний зүүн ховдлын төгсгөлийн диастолын даралтыг ихэсгэх, ховдлын булчингийн ширхгийн суналтыг ихэсгэх замаар хүчилтөрөгчийн хэрэгцээг нэмэгдүүлдэг. Сонгомол бус үйлдэлтэй бета- адренорецептороос ялгаатай нь бета-1-адренорецепторыг эмчилгээний дундаж тунгаар хэрэглэхэд нойр булчирхай, араг ясны булчин, гилгэр булчин, захын артерийн судас, гуурсан хоолой ба умай гэх мэт β2-адренорецепторыг агуулсан бүхий эрхтэнд үзүүлэх нөлөө харьцангуй бага мөн нүүрс усны солилцоонд нөлөөлдөггүй болон бие махбодид натрийн ионыг барьдаггүй, түүнчлэн атероген үйлдэл нь пропранололын үйлдлээс ялгагддаггүй. Бидоп нь тахикарди, симпатик мэдрэлийн идэвхжилт, цАМФ-ын хэмжээ ихэссэн үе болон артерийн даралт ихсэх зэрэг аритмоген хүчин зүйлсийг арилгах, синусын зангилаа болон хэмийг удирддаг төвд эктопик гаралтай ерөнхий сэрлийн хурдыг багасгадагаас гадна атриовентрикуляр зангилаа (AV)-г сэрэл зонхилж антеград, бага зэрэг ретроград чиглэлд болон нэмэлт замаар ирэх сэрлийг удаашруулах замаар хэм алдалтын эсрэг үйлдэл үзүүлдэг. **Фармакокинетик: Шимэгдэлт: **- 80-90%, хоол хүнс эмийн шимэгдэлтэнд нөлөөлөхгүй. Цусанд агуулагдах эмийн дээд концентраци 1-3 цагийн дараа илэрдэг. Цусны уурагтай 26-33% холбогддог. Тархалтын эзэлхүүн 3,5л/кг. Ерөнхий клиренс - 15л/цаг. Цус тархи болон ихсийн хоригийг нэвтрэх чанар бага. Элгэнд 50% нь хувиралд орж идэвхгүй хэлбэрийг үүсгэдэг, хагас ялгаралтын хугацаа 10-12 цаг. 50% нь хувиралгүй хэлбэрээр 98% нь бөөрөөр дамжин, 2% нь гэдсээр дамжин гадагшилдаг.

Specifications for Бидоп 5мг №28 - шахмал

Хэлбэр шахмал
This is a preview of the recently viewed products by the user.
Once the user has seen at least one product this snippet will be visible.

Recently viewed Products

To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.