Адаптол 300мг №20
Худалдааны нөхцөл, журам
Мөнгөө 30-хоногт буцааж авах баталгаа
Хүргэлт: 2-3 ажлын өдөр
**Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө тухайн эмийг хэрэглэх зааврыг анхааралтай уншина уу. Учир нь таньд хэрэгтэй чухал мэдээлэл агуулдаг.** Эмийг хэрэглэх тухайн зааврыг хадгалаарай. Учир нь түүнийг дахин унших шаардлага гарч болно. * Хэрэв танд ямар нэгэн нэмэлт асуулт гарвал эмч болон эм зүйчээс асуугаарай. Уг бэлдмэл танд зориулагдсан учир шинж тэмдэг нь таныхтай адил байсан ч бусдад дамжуулж болохгүй. Учир нь тэдэнд хор хөнөөл учруулж болзошгүй. * Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч буюу эм зүйчдээ мэдэгдээрэй. Үүнд эм хэрэглэх тухайн зааварт тэмдэглэгдээгүй гаж нөлөө хамаарна. **Уг эм хэрэглэх зааварт:** 1. Адаптол гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ? 2. Адаптол бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу анхаарах вэ? 3. Адаптол бэлдмэлийг яаж хэрэглэх вэ? 4. Илэрч болох гаж нөлөөний талаар 5. Адаптол бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ? 6. Савлалтын агууламж болон бусад мэдээлэл багтсан болно. 7. **Адаптол** **гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?** Адаптолын үйлчлэгч бодис мебикар нь сэтгэл засах эмийн бүлэгт хамаарагддаг бөгөөд тайван бус байдал, айдас, түгшүүрэл, дотоод сэтгэл хөдлөлийн хүчдэл, цочромтгой байдал зэргийг багасгана. Бэлдмэлийг хэрэглэх үед булчин сулрахгүй ба хөдөлгөөний зохицуулалтын хямрал илэрдэггүй. Түүнчлэн биеийн хүчний болон оюун ухааны үйл ажиллагааны идэвх дарангуйлагддаггүй. Иймээс бэлдмэлийг ажиллах болон сурах явцыг завсарлахгүйгээр хэрэглэж болно. Адаптол нь шууд нойрсуулах үйлдэлгүй боловч нойрны эмгэгийн үед нойрсуулах эмийн үйлдлийг дэмжиж нойрсох явцыг хэвийн болгоно. Мебикар нь тамхинаас гарсны дараа тохиолдох никотин хамааралт байдлыг багасгах буюу арилгана. Бэлдмэл сэтгэл хөөрөл болон сэтгэл санааг өндөр болгох үйлдэл үзүүлэхгүй бөгөөд түүний эмчилгээний явцад эмийн хараат байдал, үгүйлэх хам шинж ажиглагддаггүй. 1. **Адаптол**** бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу анхаарах вэ?** **Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ.** * Мебикар болон бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодист хэт мэдрэг хүмүүс (6-р хэсэгт жагсаасан) **Анхааруулга ба болгоомжлол****!** Адаптолыг хэрэглэхийн өмнө эмч болон эм зүйчтэйгээ ярилцаж зөвлөгөө аваарай. **Хүүхэд ба өсвөр насныхан:** Адаптолыг 18 хүртэл насны хүүхдэд хэрэглэхгүй. **Адаптол ба бусад эмийн бэлдмэл:** Хэрэв та ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэж байгаа, саяхан хэрэглэж дууссан, хэрэглэх гэж байгаа бол энэ тухайгаа эмчлэгч эмч болон эм зүйчид мэдэгдээрэй. # Адаптолыг солиорлын эсрэг эм, сэтгэл засах эм (бензодиазепинууд), нойрсуулах эм, сэтгэл гутралын эсрэг эм, сэтгэц сэргээх эмтэй хамт хэрэглэж болно. **Адаптолыг хоол хүнс, ундаа, согтууруулах ундаатай хамт хэрэглэх нь:** Бэлдмэлийг хоолноос хамааралгүйгээр хэрэглэж болно. Адаптолыг согтууруулах ундаатай хамт хэрэглэхгүй. **Жирэмсэн ба хөхүүл үе, нөхөн үржих чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө:** Хэрэв та жирэмсэн болон хөхүүл, өөрийгөө жирэмсэн гэж бодож байгаа, жирэмслэхээр төлөвлөж байгаа бол бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмч болон эм зүйчээс асууж зөвлөгөө авна. Жирэмсэн болон хөхүүл үед адаптолыг хэрэглэхгүй. **Жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө:** Бэлдмэлийг хэрэглэх үед даралт багасах, сульдах шинж илэрдэг бөгөөд энэ нь тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизмтай ажиллах чадварт нөлөөлж болно.
Specifications for Адаптол 300мг №20
Хэлбэр | капсул |
Хэрэглэгч дор хаяж нэг бараагаар зочилсны дараа уг харагдац гарч ирнэ.
Сүүлд зочилсон бараанууд
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.