Адаптол 500мг №20
Худалдааны нөхцөл, журам
Мөнгөө 30-хоногт буцааж авах баталгаа
Хүргэлт: 2-3 ажлын өдөр
**Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө тухайн эмийг хэрэглэх зааврыг анхааралтай уншина уу. Учир нь таньд хэрэгтэй чухал мэдээлэл агуулдаг.** Эмийг хэрэглэх тухайн зааврыг хадгалаарай. Учир нь түүнийг дахин унших шаардлага гарч болно. * Хэрэв танд ямар нэгэн нэмэлт асуулт гарвал эмч болон эм зүйчээс асуугаарай. Уг бэлдмэл танд зориулагдсан учир шинж тэмдэг нь таныхтай адил байсан ч бусдад дамжуулж болохгүй. Учир нь тэдэнд хор хөнөөл учруулж болзошгүй. * Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч буюу эм зүйчдээ мэдэгдээрэй. Үүнд эм хэрэглэх тухайн зааварт тэмдэглэгдээгүй гаж нөлөө хамаарна. **Түүнийг юунд хэрэглэдэг вэ?** Адаптолын үйлчлэгч бодис мебикар нь сэтгэл засах эмийн бүлэгт хамаарагддаг бөгөөд тайван бус байдал, айдас, түгшүүрэл, дотоод сэтгэл хөдлөлийн хүчдэл, цочромтгой байдал зэргийг багасгана. Бэлдмэлийг хэрэглэх үед булчин сулрахгүй ба хөдөлгөөний зохицуулалтын хямрал илэрдэггүй. Түүнчлэн биеийн хүчний болон оюун ухааны үйл ажиллагааны идэвх дарангуйлагддаггүй. Иймээс бэлдмэлийг ажиллах болон сурах явцыг завсарлахгүйгээр хэрэглэж болно. Адаптол нь шууд нойрсуулах үйлдэлгүй боловч нойрны эмгэгийн үед нойрсуулах эмийн үйлдлийг дэмжиж нойрсох явцыг хэвийн болгоно. Мебикар нь тамхинаас гарсны дараа тохиолдох никотин хамааралт байдлыг багасгах буюу арилгана. Бэлдмэл сэтгэл хөөрөл болон сэтгэл санааг өндөр болгох үйлдэл үзүүлэхгүй бөгөөд түүний эмчилгээний явцад эмийн хараат байдал, үгүйлэх хам шинж ажиглагддаггүй.
Specifications for Адаптол 500мг №20
Хэлбэр | шахмал |
Хэрэглэгч дор хаяж нэг бараагаар зочилсны дараа уг харагдац гарч ирнэ.
Сүүлд зочилсон бараанууд
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.