True

Кларитрон 500мг №14

  • Хэлбэр

35'650.0000 ₮ 35'650.0000 ₮ 35650.0 MNT

32'409.0909 ₮

Энэ зохимж байхгүй байна.

Сагсанд нэмэх

Худалдааны нөхцөл, журам
30-day money-back guarantee
Shipping: 2-3 Business Days

**Фармакодинамик:** Кларитромицин нь макролидын бүлгийн хагас нийлэг антибиотик юм. Тэрээр нянгийн эсийн уургийн нийлэгжүүлэлтийг саатуулан үндсэндээ бактериостатик үйлдэл үзүүлэх боловч өндөр концентрациараа Streptococcus pyogenes, Streptococcus pneumoniae болон Moraxella catarrhalis нянд бактерцид үйлдэл үзүүлдэг. Кларитромицин мэдрэг нянгууд нь: Mycoplasma pneumoniae, Legionella pneumophila, Chlamydia trachomatis, Chlamydia pneumonia, Ureaplasma urealyticum. Мөн Грам эерэг нянгууд: (Streptococcus pyogenes, Streptococcus pneumonia, Streptococcus agalactiae, Streptococcus viridians, Staphylococcus aureus, Listeria monocytogenes, Corynebacterium spp., Bacillus spp,) Грам сөрөг нянгууд: (Haemophilus influenza, Haemophilus ducreyi, Moraxella catarrhalis, Bordetella pertussis, Neisseria gonorrhoeae, Neisseria meningitides, Borrelia burgdorferi, Pasteurella multocida, Campylobacter spp., болон Helicobacter pylori ) Зарим агааргүйтэн нянгууд: (Eubacterium spp., Peptococcus spp., Propionibacterium spp., Clostridium perfringens болон Bacteroides melaninogenicus) Toxoplasma gondii болон Mycobacterium tuberculosis оролцуулаад бүх хэлбэрийн микобактеруудад нөлөөлнө. **Фармакокинетик:** Кларитромицин нь хоол гэдэсний замаар сайн шимэгдэнэ. Ууж хэрэглэхэд биохүрэхүй 55% байдаг. Хоололт нь түүний шимэгдэлтийг удаашруулах боловч клатритромициний биохүрэхүйд үндсэндээ нөлөөлөхгүй. Уурагтай холбогдолт 90%-аас илүү байдаг. Кларитромициний ойролцоогоор 20% орчим нь элэгэнд CYP3A4, CYO3A5, CYO3A7 ферментүүдийн оролцоотойгоор хурдан хугацаанд хувирна. Түүний үндсэн метаболит 14-гидрокси-кларитромицин нь Haemophilus influenz -н эсрэг онцгой идэвхтэй нөлөөлдөг. Хэрэглэснээс хойш 3 цагийн дараа сийвэнд хамгийн өндөр концентрацид хүрнэ. (TCmax) Түүнийг хоногт 250 мг-аар тогтмол хэрэглэхэд хувираагүй бэлдмэлийн тогтвортой концентраци (Css) нь 0.62-0.84мкг/мл, түүний үндсэн метаболитынх нь 0.4-0.7мкг/мл байдаг. Тунг хоногт 500мг хүртэл ихэсгэхэд хувираагүй бэлдмэлийн тогтвортой концентраци(Css) нь 0.77-0.89мкг/мл, түүний үндсэн метаболитынх нь 0.67-0.8мкг/мл байдаг. Кларитромицин нь эд эс (уушиг, хөөмий, шүлс, цэр, дунд чих, арьс болон зөөлөн эдэд) болон биемахбодийн шингэн хэсэгт сайтар нэвтрэх бөгөөд тэнд цусны сийвэн дэх хэмжээнээсээ 10 дахин өндөр концентрациг үүсгэдэг. 250мг тунгаар хэрэглэхэд хагас ялгаралтын хугацаа 3-4 цаг, 500мг тунгаар хэрэглэхэд 5-7 цаг байдаг. Кларитромициний 20-30% нь хувиралгүйгээр бөөрөөр үлдсэн хэсэг нь метаболит хэлбэрээр ялгардаг байна.

Specifications for Кларитрон 500мг №14

Хэлбэр шахмал
This is a preview of the recently viewed products by the user.
Once the user has seen at least one product this snippet will be visible.

Recently viewed Products

To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.