True

Лактотун Вагинал тэнцвэржүүлэгч №10–үтрээний капсул

  • Хэлбэр

27'500.0000 ₮ 27'500.0000 ₮ 27500.0 MNT

25'000.0000 ₮

Энэ зохимж байхгүй байна.

Сагсанд нэмэх

Худалдааны нөхцөл, журам
30-day money-back guarantee
Shipping: 2-3 Business Days

ЛАКТОТУН ВАГИНАЛ БАЛАНС НЬ ВАГИНИТ, ВАГИНОЗЫН ЭМЧИЛГЭЭ БОЛОН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТЭД ХЭРЭГЛЭДЭГ. ҮҮНИЙГ ХЭРЭГЛЭСНЭЭР ҮТРЭЭ ЗАГАТНАХ, ХУУРАЙШИХ, ХАЛУУ ОРГИХ, ЭВГҮЙ ҮНЭРТЭХ, ЦАГААН ЮМ ГАРАХ ЗЭРЭГ ТААГҮЙ БАЙДЛЫГ АРИЛГАН ТАНЫ НАНДИН ЭРХТНИЙ ТААТАЙ БАЙДЛЫГ БҮРДҮҮЛЖ ӨГНӨ. **ҮТРЭЭНИЙ ЭРҮҮЛ МЭНД: ** Үтрээний эргэн тойрны орчны эрүүл байдал нь үндсэндээ **Lactobacillus** бактерийн төрөл зүйлүүд олон зүйлийн микробын флорын дотор давамгайлснаар флорын тэнцвэртэй байдал үүсгэдэгт оршдог байна. **Lactobacillus**-н төрөл зүйлүүд нь сүүний хүчлийг ялгаруулан үтрээний эрүүл байдлыг хамгаалснаар рН нь сулавтар хүчиллэг физиологийн түвшинд (pH 3.5-4.5) хадгалагддаг ба эмгэгтөрүүлэгч микробуудын хэт өсөлтийг дарангуйлж байдаг. Тиймээс, эзэн бие ба үтрээний бактерийн эрүүл байдал нь харилцан бие биеэ нөхцөлдүүлдэг байна. Гэхдээ, хэрэв үтрээний флорын тэнцвэржилт алдагдвал эзэн бие нь вагиноз буюу вагинит зэрэг үтрээний халдвар үүсэх эрсдэлд өртөх нь нэмэгддэг байна. Үтрээний хэвийн бичил орчин өөрчлөгдөхөд нөлөөлөх хүчин зүйлс: * Антибиотикийн зохисгүй хэрэглээ * Үтрээ угаах гель их хэрэглэх * Их тунгаар эстроген хэрэглэх * Арьсны экзем * Бариу дотуур хувцас өмсөх * Стресст өртөх * Дархлаа дарангуйлагдах зэргээс шалтгаалж үтрээний хэвийн бичил орчин алдагдаж халдварт өртөмтгий болдог. **ВАГИНОЗ БУЮУ ВАГИНИТ ГЭЖ ЮУ БОЛОХ ? ** * Вагиноз ба вагинит нь үтрээний микробын флорын тэнцвэржилт алдагдсаны улмаас үүсдэг үтрээний замын халдварууд болно. **Lactobacillus** бактерийн төрөл зүйлүүд нь үтрээний эрүүл флорт давамгайлж байдаг бөгөөд хэрэв түүний давамгайлал нь доройтвол** Lactobacillus** бактериар үүсгэгддэг сүүний хүчлийн үүсэлт багассаны улмаас үтрээний рН ихсэхэд хүргэдэг байна. Үтрээний рН өөрчлөгдөн ихэссэн нөхцөлд үтрээний флорын тэнцвэр алдагдан эмгэгтөрүүлэгч микробууд нэмэгддэг. Тэдгээр микробууд ихэсвэл **Lactobacillus** бактерийн төрөл зүйлүүд дарангуйлагдан үтрээний салстын наалдуулах чанар өөрчлөгдөн эд гэмтэн вагиноз буюу вагинитийн халдвар үүсэх эрсдэл илэрхий ихэсдэг байна. * Вагиноз буюу вагинитийн зонхилон тохиолддог хэлбэрүүд нь Бактерийн вагиноз, Кандидын вагинит болон трихомониаз (Трихомониазын вагинит) болно. Хэлбэрүүд нь уг халдварыг үүсгэсэн эмгэгтөрүүлэгч микробын төрөл зүйлээр тодорхойлогддог. Дийлэнх эмэгтэйчүүдэд нэг буюу хэд хэдэн төрлийн вагиноз буюу вагинит үүсч болох бөгөөд эцэстээ тэдгээрээс зарим нь ойр ойрхон дахидаг байна. Өвчилсөн эмэгтэйчүүдэд ихэнх тохиолдолд ноцтой зовиурууд илэрдэг бөгөөд тухайлвал үтрээ загатнах, хорсох, хуурайших, үнэр гарах ба үтрээний ялгадас ихэсдэг ба энэ нь уг эмэгтэйн ичиж зовох бас нэгэн шалтгаан болдог. Жирэмсэн буюу зулбалтын үед халдвар улам хүндэрч болдог тул эмчийн зөвлөгөө авах шаардлагатай болдог. **Олгох нөхцөл :** * Илрэх шинж тэмдэг: * Үтрээнээс эвгүй үнэр гарах (онцлох шинж тэмдэг) * Загатнах * Хорсох (халуу оргих) * Үтрээ хуурайших * Үтрээний шүүрэл нэмэгдэх (цагаан юмны)

Specifications for Лактотун Вагинал тэнцвэржүүлэгч №10–үтрээний капсул

Хэлбэр үтрээний капсул
This is a preview of the recently viewed products by the user.
Once the user has seen at least one product this snippet will be visible.

Recently viewed Products

To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.