True

Зайнаас халуун хэмжигч Bliss

    250'000.0000 ₮ 250'000.0000 ₮ 250000.0 MNT

    227'272.7273 ₮

    Энэ зохимж байхгүй байна.

    Сагсанд нэмэх

    Худалдааны нөхцөл, журам
    30-day money-back guarantee
    Shipping: 2-3 Business Days

    Элевит пронаталь нь 12 үндсэн витамин, 4 эрдэс бодис, 3 бичил элемент агуулсан нийлмэл найрлагатай бэлдмэл. Бэлдмэлийн найрлага дахь витаминуудын тунг жирэмсэн ба хөхүүл эхчүүдийн хоол тэжээлээр авах шаардлагатай хэмжээнд тохируулсан болно. Элевит пронаталь-ын найрлага дахь төмрөөс бусад эрдсийн хэмжээ нь хэрэгцээт тунгийн доогуур байдаг. Хэвийн жирэмслэлтийг хангахад шаардлагатай тохиромжтой тун бүхий бичил элементийг агуулна. Жирэмсний өмнөх болон жирэмсэн үед элевит пронаталь бэлдмэл нь жирэмсэн үед шаардагдах витамин ба бичил элементийн хэрэгцээг хангана. Витамин А нь янз бүрийн бодисын (уураг, липид, мукополисахарид) нийлэгжилтэнд оролцох ба арьс, салст бүрхүүл, харааны эрхтний хэвийн үйл ажиллагааг хангана. Витамин В1 нь зүрхний үйл ажиллагааг хэвийн болгохын зэрэгцээ мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг нөхцөлдүүлнэ. Витамин В2 нь эдийн нөхөн төлжих процесс (ялангуяа арьсны эсийн)-ыг нөхцөлдүүлнэ. Витамин В6 нь яс, шүд, буйлны бүтэц, үйл ажиллагааг дэмжих ба эритропоэз-д нөлөөлөхийн зэрэгцээ мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг нөхцөлдүүлнэ. Витамин В12 эритропоэз-д оролцохоос гадна мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг чухал үүрэгтэй. В бүлгийн витаминууд нь бие махбодын янз бүрийн хэлбэрийн зохицуулгад оролцдог төрөл бүрийн ферментийн үүсэлтэнд оролцох ба жирэмсний хордлогын үед илрэх дотор муухайрах, бөөлжих шинжийг багасгана. Витамин С нь зарим биологийн идэвхт бодисын исэлтэлт, холбогч эд, нүүрс усны солилцооны зохицуулга, цусны бүлэгнэлт, эдийн нөхөн төлжилт зэрэгт оролцох бөгөөд түүнчлэн стероид дааврын үүсэлтийг идэвхжүүлэх ба хялгасан судасны нэвчимтгий чанарыг хэвийн болгоно. Витамин С нь бие махбодын халдварт тэсвэрлэх чанарыг ихэсгэж үрэвслийн урвалыг багасгана. Витамин Д3 жирэмсэн үеийн кальци ба фосфорын тэнцвэрийг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Хүүхдэд витамин Д3 дутагдахад сульдаа, харин насанд хүрэгсдэд дутагдахад ясны эд дэх кальцийн агууламж багасдаг (яс сийрэгжих). Витамин Е нь байгалийн гаралтай антиоксидант юм. Тэрээр ихэссэн цусны бүлэгнэлтийг хэвийн болгож захын цусны эргэлтэнд эерэг нөлөө үзүүлнэ. Уураг, гемоглобины нийлэгжилт, эсийн өсөлтийн процесс, араг ясны булчин, зүрх, судас, бэлгийн булчирхайн үйл ажиллагаа зэрэгт тус тус оролцоно. Жирэмсний эрт үед витамин Е дутагдвал зулбалт үүсэж болно. Биотин нь бодисын солилцоонд оролцох ба уургийн шингээлтийг нөхцөлдүүлнэ. Кальцийн пантотенат нь уураг, өөх тос, нүүрс усны солилцоонд оролцоно. Фолийн хүчил нь эритропоэзийг идэвхжүүлнэ. Никотинамид нь исэлдэн ангижрах процесс-д оролцох ба ус төрөгч ба фосфатыг зөөнө. Кальци нь ясны эдийн хэлбэржилт, цусны бүлэгнэлт, мэдрэлийн сэрэл дамжуулалт, араг ясны болон гөлгөр булчингийн агшилт, зүрхний хэвийн үйл ажиллагаанд тус тус оролцоно. Мөн төмрийн шимэгдэлтийг нөхцөлдүүлнэ. Магни нь булчин ба ясны эдийн хэлбэржилт, уургийн нийлэгжилтэнд тус тус оролцоно. Төмөр нь гемоглобины молекулын хэсэг бөгөөд бие махбодод хүчил төрөгч зөөхөд оролцох ба жирэмсэн үед (ялангуяа жирэмсний II ба III дахь 3 сар) цус багадалт үүсэхээс сэргийлнэ. Фосфор нь кальциас гадна яс ба шүдний хэлбэржилтэнд оролцох ба түүнчлэн энергийн солилцоонд оролцоно. Марганец ясны зөв эрдэсжилтэнд үйлчилнэ. Зэс нь эритроцитийн хэвийн үйл ажиллагаа ба төмрийн солилцоонд шаардагдана. Цайр нь эдийн нөхөн төлжилт, ургийн араг ясны хэлбэржилт хэвийн явагдахад шаардагдах бөгөөд зарим дааврын (инсулин) бүрэлдэхүүнд орох ба ургийн зарим гажиг үүсэх эрсдлийг багасгана.

    This is a preview of the recently viewed products by the user.
    Once the user has seen at least one product this snippet will be visible.

    Recently viewed Products

    To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.